МУГЖ И.Одончимэг Азийн киноны шилдгүүдийн уулзалтад оролцож байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 18:31:38

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын гавьяат жүжигчин И.Одончимэг энэ сарын 15-наас БНХАУ-д зохион байгуулж буй Азийн кино, телевизийн салбарын шилдгүүд нэг дор цугласан “Asian Film and Tv week” буюу Азийн соёл иргэншлийн ярилцлагын хуралд оролцож байна. 


Хятадын зохиолч Ванг Хэнг Жигийн өгүүллэгээс сэдэвлэн бүтээсэн “Солиот эх” уран сайхны кино өнгөрсөн жил БНХАУ-ын Чиндао хотод зохион байгуулсан Олон улсын анхдугаар кино наадамд амжилттай оролцcоноос гадна, гол дүрийг нь бүтээсэн МУГЖ И.Одончимэг “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг хүртсэн юм. Тиймээс түүнийг тус хуралд урьжээ.


“Солиот эх” киноны гол дүрээрээ мөн  энэ сарын 2-нд зохиогдсон “Cinema Awards” кино наадмын “Шилдэг эмэгтэй жүжигчин” шагналыг тэрбээр хүртсэн билээ.


Холбоотой мэдээ