"Эрдэнэт" чуулгын дуучин Д.Дагвадорж олон улсын уралдаанд тэргүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-20 17:20:28

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үд хотод өнгөрсөн долоо хоногт болсон Олон улсын дуурийн дуучдын уралдаанд Орхон аймгийн “Эрдэнэт” дуу бүжгийн чуулгын гоцлооч Д.Дагвадорж тэргүүн байр эзэлжээ.

Олон улсын энэ уралдаанд 2011 онд Гавьяат жүжигчин Э.Амартүвшин, 2015 онд “Чингис хаан” одонт, Гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар тэргүүн байрт шалгарч байсан юм.

Тэдний түүчээлсэн амжилтыг Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат, “Эрдэнэт” чуулгын дуучин Д.Дагвадорж ийнхүү үргэлжлүүллээ.

Холбоотой мэдээ