Гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-20 22:48:58

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн Улаан загалмайн хороо, Онцгой байдлын газар, Дэлхийн Зѳн ОУБ хамтран гамшгийн үед ажиллах сайн дурын идэвхтнүүдийг бэлтгэлээ.

Гамшгийн эрсдлийг бууруулах, хариу арга хэмжээ авахад олон нийтийн оролцоог нэмэгдүүлэх, дунд шатны хорооны дэргэдэх гамшигтай тэмцэх багийн гишүүдийн эгнээг өргөжүүлэх зорилготойгоор 90 сайн дурын идэвхтнийг бэлтгэх сургалтыг зохион байгууллаа.

Сургалтын үеэр сургагч багш нар гамшгаас хамгаалах дайчилгаа зарлан мэдээлэл дохиогоор мэргэжлийн ангийн гүйцэтгэх үүрэг, газар хөдлөлтийн аюулын эрсдэл, олон улсын хөл хориот өвчний ерөнхий ойлголт, ус эрүүл ахуйн халдваргүйжүүлэлт зэрэг сэдвээр сургалт явуулсан юм. Мөн ямар нэгэн гамшиг осол тохиолдсон үед эдгээр сайн дурын идэвхтнүүд тухайн байгууллагадаа биш аймгийн Улаан загалмайн хороонд ажиллах хүч болж оролцох юм. Энэхүү 90 сайн дурын идэвхтнээ хамтран ажиллагч төрийн байгууллага буюу аймгийн сургууль, цэцэрлэгүүдээс бүрдүүлж, 60 сайн дурын идэвхтнийг аранз, иж бүрэн хувцсаар хангав.

Холбоотой мэдээ