Ноолуурын үнэ 100-120 мянгад хэлбэлзэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-05-21 09:07:49

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Ямааны цагаан ноолуур Архангай аймагт хамгийн үнэтэй буюу кг нь 122 мянган төгрөг байна.

Тэгвэл Дорнод аймагт 80 мянган төгрөг буюу хамгийн бага үнэтэй байна. Харин бусад аймагт ноолуур 100-120 мянган төгрөгийн үнэтэй байна.

Малын бусад түүхий эдийн хувьд, хонины нэхий Хэнтий аймагт хамгийн их үнэтэй буюу ширхэг нь хоёр мянган төгрөг, бусад аймагт 500-1500 төгрөг байна.

Ямааны самнаагүй /ноолууртай/ арьс нийслэл Улаанбаатар хотод хамгийн их үнэтэй буюу ширхэг нь 42 мянган төгрөг, Хөвсгөл аймагт хамгийн хямд буюу 20 мянган төгрөг, бусад аймагт 25-41.3 мянган төгрөгийн үнэтэй байна

Адууны шир Баянхонгор аймагт хамгийн хямд буюу гурван мянган төгрөг, бусад аймагт 5-10 мянган төгрөг байна.

Үхрийн шир нийслэл хотын түүхий эдийн “Эмээлт” захад хамгийн үнэтэй буюу 13.7 мянган төгрөг, Ховд аймагт гурван мянган төгрөгийн үнэтэй байгаа нь хамгийн хямд үнэ юм. Үхрийн шир бусад аймагт 5-12 мянган төгрөгийн үнэтэй байна.

Малын зах зээлийн дундаж үнийн мэдээллээр, Дархан-Уул аймагт эр хонь хамгийн их буюу 192.5 мянган төгрөг, Баян-Өлгий, Говьсүмбэр аймагт хамгийн бага буюу 120 мянган төгрөгийн үнэтэй байна. 

Холбоотой мэдээ