Т.Борын талбайг засварлаж байна

Орон нутагт | Өмнөговь
mishigsuren@montsame.mn
2019-05-21 10:29:06

Өмнөговь /МОНЦАМЭ/ Орон нутгийн хөрөнгө оруулалтаар Монгол Улсын баатар Түвдэнгийн Борын талбайг засварлаж байгаа бөгөөд түүний нэрэмжит “Залуус талбай” болгон өөрчилж байгаа аж. 

Дөрөвдүгээр сараас эхлүүлсэн уг засварын ажил энэ сарын 20-ны байдлаар 60 хувийн гүйцэтгэлтэй байна. Энэхүү талбайд залуусын чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх орчинг бүрдүүлж, усан оргилуур, тайз, сандал, интернэт орчин, ногоон байгууламж зэргийг бий болгохоор төлөвлөжээ. Уг засварын ажилд 480 сая орчим төгрөг төсөвлөсөн бөгөөд 7 дугаар сарын 1-нд бүтээн байгуулалт дуусах юм байна.

Энэхүү талбайн хөшөөг 1977 онд босгосон бөгөөд 2003 онд шинэчлэн Г.Дорилогийн зохиомжилсноор зураач С.Борхүү бүтээсэн юм.

Холбоотой мэдээ