Оюутан цагдааг бүртгэж эхлэв

Монголын мэдээ | Боловсрол
bolor@montsame.mn
2019-05-21 13:03:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Жуулчдад эрх зүйн тусламж үзүүлэх, тэднийг гэмт хэрэг, халдлагад өртөхөөс урьдчилан сэргийлэх, зөвлөгөө, мэдээлэл өгөх зорилготой “Оюутан цагдаа” ирэх сарын 3-наас нийслэлд ажиллаж эхэлнэ.


Нийслэлийн Цагдаагийн газар, Аялал жуулчлалын газар, Монголын Оюутны холбоо хамтран зургаа дахь жилдээ хэрэгжүүлж буй энэхүү хөтөлбөрт хамрагдах оюутнуудыг бүртгэж эхэллээ. Зөв боловсон харилцаатай, гадаад хэлний мэдлэгтэй их, дээд сургуулийн оюутнуудыг энэ сарын 27-ныг хүртэл Монголын Оюутны холбооны 96909041, 80132349 дугаарт бүртгэж байна.

Оюутан цагдаа нар энэ зун иргэд, жуулчдад Монголын түүх соёл, нийслэл хотоо сурталчлахын зэрэгцээ гэмт хэрэг, зөрчилд өртөхөөс урьдчилан сэргийлэн аюулгүй байдлыг нь ханган ажиллах юм. Өнгөрсөн онд гадаадын жуулчидтай холбоотой гэмт хэрэг, зөрчил 44.8 хувиар буурсан үзүүлэлт гарчээ.

Нийслэлийн Аялал жуулчлалын газрын 70108687 дугаарт иргэд, жуулчдын санал гомдол, хүсэлтийг хүлээн авдаг бөгөөд Жуулчны мэдээлэл, сурталчилгааны төвийг дараах байршилд ажиллуулж байна.

Салбар 1. Нийслэлийн Засаг захиргааны 4-р байр, 1-р давхар, Бага тойруу, IV хороо, Чингэлтэй дүүрэг

Салбар 2. “Монгол гэр”, Гэрэлт гудамж, Сөүлийн гудамж-42, IV хороо Сүхбаатар дүүрэг

Салбар 3. Монгол шуудангийн байр, 1 давхар, Сүхбаатарын талбай, I хороо, Чингэлтэй дүүрэг гэсэн хаягаар тус тус бүртгэх юм.

Холбоотой мэдээ