” Эх орон танаа” өдөрлөг боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-03-28 16:15:33

Дорнод аймгийн Политехникийн коллежийн урлагийн зааланд “Эх орон танаа” уулзалт өдөрлөг боллоо.

Монголын Залуучуудын холбооны Дорнод салбар, аймгийн Ахмадын хороо, хил хамгаалах байгууллага, Цагдаагийн газрын ахмадын холбоо хамтран уг үйл ажиллагааг зохион байгуулж ахмад, залуу үеийнхэнийг хамруулсан байна. Өдөрлөгийн зорилго нь хүүхэд залууст цэрэг, эх оронч хүмүүжлийг бий болгох, эх оронч үзлийг төлөвшүүлэхэд чиглэгдсэн юм. Өдөрлөгт ахмад хилчид, цагдаагийн ахмадууд илтгэл тавьж хүүхэд залууст эх орон гэж юуг хэлэх, эх оронч үзэл гэдгийг яаж төлөвшүүлэх талаар ойлголт өгч захиас үгээ хэлсэн халуун дотно уулзалт болж өнгөрлөө.

Уг өдөрлөгт зориулан эх орны тухай богино илтгэлийн уралдаанд шалгарсан 1-р сургуулийн Г.Бат-Эрдэнэ, 8-р сургуулийн м.Ачиймаа, Хан-уул цогцолбор сургуулийн М.Батдорж, Шинэ хөгжил цогцолбор сургуулийн Э.Мөнгөнсувд нарын 4 сурагчид урамшуулал гардуулж, илтгэлийг нь уулзалтад оролцогчдод сонордуулав. Хойч үеийг эх оронч сэтгэлгээтэй болгох тал дээр төр засаг хийгээд Боловсролын байгууллагууд муу ажиллаж буй энэ цагт дээрх үйл ажиллагаа цагаа олсон явдал боллоо.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ