"Ирвэс"-ний төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээнд 200 орчим тамирчин оролцлоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-21 16:16:05

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Говь-Алтай аймгийн харьяат Монгол Улсын гавьяат тамирчин Б.Сэр-Одын нэрэмжит "Ирвэс"-ний төлөө бүх нийтийн гүйлтийн тэмцээнд 60 гаруй байгууллагын 200 орчим тамирчин оролцлоо.

Спортоор дамжуулж бүх нийтийн биеийн тамирыг эрчимжүүлэх тэдний эрүүл мэнд, бие  бялдрыг хөгжүүлэх зорилго бүхий уг гүйлтийг Говь-Алтай аймгийн ЗДТГ, Есөнбулаг сумын ЗДТГ, БОАЖГ, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газрын "Ирвэстэй ирээдүй" төсөл хамтран зохион байгуулжээ. 

Гүйлтийн тэмцээний эрэгтэй төрөлд 105 тамирчин оролцож, хурд хүч, авхаалж самбаагаа сорьж уралдсанаас тус аймгийн Бигэр сумын тамирчин О.Нацагдорж түрүүлж Есөнбулаг сумын тамирчин Д.Чардаг, М.Хүдэрням удаалжээ.

Харин эмэгтэй төрөлд 86 тамирчин уралдсанаас Есөнбулаг сумын тамирчин Д.Цэнгэлмаа бусдыгаа хошуучилсан бол тус сумын тамирчин Л.Сувдмаа, Б.Хонгорзул нар удаах байруудад шалгарсан байна.


Холбоотой мэдээ