Хятадын тэтгэврийн сан санхүүгийн зах зээлдээ хөрөнгө оруулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
jargal@montsame.mn
2016-03-28 16:46:42

БЭЭЖИН. /RIA Novosti/. Хятадын тэтгэврийн сан энэ жил тус улсын санхүүгийн зах зээлд бараг 600 тэрбум юань буюу 92.3 тэрбум долларын хөрөнгө оруулалт хийх боломжтой гэж "Жэньминь жибао" сонинд бичжээ.

Одоогийн байдлаар Хятадын нийгмийн халамжийн нийт хуримтлалын бараг 90 хувь нь тус улсын тэтгэврийн санд төвлөрч байна.

2015 оны эцсээр Хятадын тэтгэврийн сангийн цэвэр хөрөнгө 3.98 их наяд юань /612 тэрбум доллар/ болсон бол боломжит хөрөнгө оруулалтын нийт хэмжээ бараг 2 их наяд юаньд /307 тэрбум доллар/ хүрчээ. Хятадын Нийгмийн хамгааллын сайд Инь Вэйминий хэлснээр, хөрөнгө оруулалтыг бэлэн мөнгийг хадгаламж, хувьцаа хэлбэрээр эзэмшиж, түүнийгээ үнэт цаас болон үл хөдлөх хөрөнгүүдэд оруулдаг хуулийн этгээдүүдээр дамжуулан хийх аж.

Д.Жаргал

 

Холбоотой мэдээ