“Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төсөл 4 аймгийн 13 суманд хэрэгжинэ

Орон нутагт | Архангай
gereltod@montsame.mn
2019-05-22 17:47:53

Архангай /МОНЦАМЭ/. БОАЖЯ, ХХААХҮЯ, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газар хамтран Даян дэлхийн байгаль орчны сангийн санхүүжилтээр “Монголын унаган байгалийн хүлцэл, тогтворжилтыг хангах нь” төслийг хэрэгжүүлж байна. Төслийн нээлтийг 5 дугаар сарын 18-нд Өлзийт суманд зохион байгуулжээ.

Энэхүү төслийн зорилго нь бэлчээр, ойн доройтлыг бууруулах замаар Соён, Хангайн уулс, өмнийн Говийн эко системийн үйлчилгээг сайжруулан тогтвортой амьжиргааг дэмжих биологийн олон янз байдлыг хамгаалах, мэдлэг мэдээлэл солилцох, түгээх, хяналт шинжилгээ, жендерийн асуудлыг бүх түвшинд авч үзэх, тогтолцоог хангах хүрээнд арга хэмжээ зохион байгуулах юм. Уг төсөл нь 4 аймгийн 13 суманд хэрэгжих ба Архангай аймгаас Хайрхан, Өлзийт, Батцэнгэл, Эрдэнэмандал сумд орж байгаа юм. Төсөл 2019-2025 оны хооронд хэрэгжинэ. Төсөлд аймаг, сумын ЗДТГ, БОАЖГ, холбогдох ТББ, хувийн хэвшил, иргэд олон нийтийн байгууллага хамтран оролцох юм байна.

Холбоотой мэдээ