Ахмад дайчдын төрөл төрөгсөдтэй уулзана

Орон нутагт | Дорнод
167@montsame.mn
2019-05-23 11:07:08

Дорнод /МОНЦАМЭ/ Халхголын дайнд оролцож байсан ахмад дайчдын төрөл төрөгсөдтэй “Дурсамж” уулзалтыг энэ сарын 27-нд Улаанбаатар хотод зохион байгуулахаар болжээ.


Халхголын ялалтын 80 жилийн ойг тэмдэглэх ажлын хэсэг, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран Улаанбаатар хотноо ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн танхимд 5 дугаар сарын 27-ны 10 цагаас уулзалтаа эхлүүлэх юм. Дайчин эрсийн алдар гавьяаг мөнхжүүлэн сурталчлах, дайны үнэ цэн, эх оронч үзлийг төлөвшүүлэх зорилготой “Тэд бидний төлөө, Бид тэдний төлөө” аян Дорнод аймагт өрнөж буй юм. Аяны хүрээнд дээрх уулзалтыг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Холбоотой мэдээ