Токиогийн Олимпын наадамд боксын төрлийг оруулах саналыг дэвшүүлжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2019-05-23 12:22:44

БЕРН. /Kyodo/. Лхагва гарагт Швейцарын Лозанна хотноо болсон Олон улсын Олимпын хорооны гүйцэтгэх зөвлөлийн хурлаар 2020 оны Токиогийн Олимпын наадмын хөтөлбөрт боксын төрлийг хэвээр үлдээх саналыг дэвшүүлсэн байна.


Энэхүү саналыг ирэх зургадугаар сарын эцсээр Лозанна хотноо болох уулзалтаар дахин хэлэлцэх ажээ. Тус уулзалтын үеэр удирдлага, санхүүгийн асуудлуудад холбогдсон Олон улсын боксын холбооны Токиогийн Олимпын наадмын боксын тэмцээнүүдийг зохион байгуулах эрхийг хасах төлөвтэй байна.


Боксын төрлийг Токиогийн Олимпын наадамд оруулах саналыг баталсан тохиолдолд эрэгтэйчүүдийн найман тэмцээн, эмэгтэйчүүдийн таван тэмцээнийг зохион байгуулах ажээ. Харин Олон улсын боксын холбооны гишүүнчлэлийн эрхийн асуудлыг Токиогийн Олимпын дараа дахин хэлэлцэхээр болжээ. 

Холбоотой мэдээ