Хатгал тосгонд жуулчдад зориулсан уран зургийн үзэсгэлэн, дэлгүүр нээлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-24 13:19:21

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Зураач урчуудын холбоо, Боловсрол соёл урлагийн газар, Хатгал тосгоны соёлын төвтэй хамтран аялал жуулчлалын брэнд бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгох өөрсдийн бүтээлийг олон нийтэд сурталчлан таниулах, аялагч жуулчдад үзүүлэн сурталчлах, зах зээлд борлуулах зорилгоор уран зургийн үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүрийг нээлээ.

Тус үзэсгэлэнд эхний ээлжинд 20 гаруй уран бүтээлчдийн уран баримал, уран зураг, чимэглэх урлаг, сийлбэр, ардын урлаг гэсэн төрлийн 60 гаруй шилдэг бүтээлийг дэлгэн үзүүлжээ. Мөн энэ үеэр Хатгал тосгоны Орон нутаг судлах танхим үүд хаалгаа нээж гадна, дотны жуулчдыг хүлээн авах орчинг бүрдүүлжээ. Урин дулааны цагт Хөвсгөл нуурыг үзэх гэсэн гадна, дотны аялагч жуулчид жилээс жилд нэмэгдсээр байна. Жуулчид хоймор нутгийн мэргэжлийн зураач, урчуудын уран бүтээл, бэлэг дурсгалын зүйлийг үзэж худалдан авах боломжтой бөгөөд уран бүтээлийн үзэсгэлэн аялал жуулчлалын улиралд буюу 8 сарыг дуустал олны хүртээл болох ажээ.

Холбоотой мэдээ