Худалдааны хэлэлцээрт “Huawei”-г оруулж магадгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-24 09:53:01

ВАШИНГТОН. /TASS/. Америк-Хятадын худалдааны хэлэлцээр байгуулагдвал тус хэлэлцээрт Хятадын харилцаа холбооны “Huawei” компанийг оруулж магадгүй хэмээн АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп өнгөрсөн пүрэв гарагт мэдэгджээ. Энэ тухай тэрбээр Цагаан ордонд сэтгүүлчдийн асуултад хариулах үеэрээ мэдэгдсэн байна.   


“Хэлэлцээр байгуулвал хэлэлцээрийн зарим хэсэгт “Huawei”-н талаар оруулж магадгүй юм” хэмээн тэрбээр хэлжээ.


Түүнчлэн “Huawei”-г маш аюултай компани гэж үзэж байгаагаа Д.Трамп илэрхийлсэн байна. "Бид Huawei” компанийн үйл ажиллагаанд аюулгүй байдлын үүднээс санаа зовниж байна” хэмээн тэрбээр хэлжээ. 

Холбоотой мэдээ