2020 оны үндсэн чиглэлд 118 ажил төлөвлөжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2019-05-24 11:39:04
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлийг батлах тухай тогтоолын төслийг зарчмын зөрүүтэй санал хураан үргэлжлүүлж, эцсийн хэлэлцүүлэгт шилжүүлэв. 


Төсөлд 20 зорилтын хүрээнд, 118 ажил өрнүүлэхээр тусгажээ. Эдгээр ажилд 10 их наяд 216.3 тэрбум төгрөг шаардлагатай байгаагаас улсын төсвийн хөрөнгөөр 1 их наяд 325.5 тэрбум төгрөг, гадаад эх үүсвэрээс 2 их наяд 111.9 тэрбум төгрөг, төр, хувийн хэвшлийн түншлэл болон хувийн хөрөнгө оруулалтаар 6 их наяд 174.2 тэрбум төгрөг, бусад эх үүсвэрээс 604.7 тэрбум төгрөгийг санхүүжүүлэхээр төлөвлөсөн байна. Үндсэн чиглэлийг амжилттай хэрэгжүүлснээр эдийн засгийн бодит өсөлт 6 хувь байхаар тооцжээ. Мөн инфляцийн түвшин 8 хувиас ихгүй, төсвийн алдагдлын ДНБ-д эзлэх хэмжээ 5.1 хувиас ихгүй, ажилгүйдлийн түвшин 6.5 хувиас бага байх аж.


Үргэлжлүүлэн Татварын багц хуульд тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцэж байна. 

Холбоотой мэдээ