Ассанжийг дахин буруутгасан нь үг хэлэх эрх чөлөөнд аюул учруулж байна гэв

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-24 12:18:16

ВАШИНГТОН. /РИА Новости/.  WikiLeaks” цахим хуудсыг үүсгэн байгуулагч Жулиан Ассанжийг дахин буруутгасан нь сэтгүүлчдийн үйл ажиллагаа, үг хэлэх эрх чөлөөнд аюултай урьдчилсан нөхцөлийг бий болгож болзошгүй юм хэмээн Ардчилсан намын гишүүн Рон Уайден мэдэгджээ.


АНУ-ын эрх баригчид өмнө нь Ассанжийг нууц мэдээллийг хууль бусаар авах, задруулахтай холбоотой 17 зүйл ангиар дахин буруутгасан юм. АНУ-д түүнд 175 хүртэлх жилийн хорих ял оноож магадгүй болоод байгаа аж.


“Хэргийн учир нь Жулиан Ассанжид биш нууц мэдээллийг авч, түгээн дэлгэрүүлсэн хүнийг буруутгах зорилготой тагнуулын тухай хуулийг ашиглах тухайд байгаа юм” хэмээн тэрбээр хэлжээ.  

Холбоотой мэдээ