МАХН нөхөн сонгуульд Н.Энхбаярыг нэр дэвшүүллээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-24 13:08:08

Улаанбаатар /МОНЦАМЭ/. МАХН Бага чуулганаараа УИХ-ын сонгуулийн 42 дугаар тойрог буюу Хэнтий аймгийн Хэрлэн, Мөрөн, Жаргалтхаан суманд ирэх сарын 30-нд болох УИХ-ын гишүүний нөхөн сонгуульд тус намын дарга Н.Энхбаярыг нэр дэвшүүлэхээр болов.


Энэ үеэр МАХН-ын дарга Н.Энхбаяр, “Хэнтий аймгийн иргэд УИХ-д өөрийн төлөөлөлгүй нэг жил боллоо. МАХН Хэнтий аймгийн иргэдийн итгэлийг дааж, төрд төлөөлж чадна. Мөн хуулийн хүрээнд шударга өрсөлдөхийг бусад намдаа уриалж байна” гэлээ. Нэр дэвшигчийг тодруулсан тухай МАХН-ын шийдвэрийг ойрын хугацаанд Сонгуулийн ерөнхий хороонд хүргүүлэх юм.


Хэнтий аймгийн 42 дугаар тойрогт 2016 оны ээлжит сонгуулиар, УИХ-ын гишүүн асан Д.Гантулга олонхын санал авч УИХ-д тус тойргийг төлөөлж байсан ч ноднин зургаадугаар сард өөрийн хүсэлтээр гишүүнийхээ бүрэн эрхээс татгалзсан. Түүнээс хойш Хэнтийн 42 дугаар тойргийн 17 мянга 450 сонгогч УИХ-д төлөөлөлгүй байгаа юм.

Холбоотой мэдээ