Сэлэнгэ аймгийн иргэдийг хүйсээр ангилсан сонирхолтой тоон мэдээлэл

Орон нутагт | Сэлэнгэ
otgontsetseg@montsame.mn
2019-05-24 14:50:47

Сэлэнгэ /МОНЦАМЭ/Сэлэнгэ аймгийн нийт иргэдийг хүйсээр ангилсан статистикийн сонирхолтой мэдээллийг хүргэе.

Сэлэнгэ аймаг нийт 109000 гаруй хүн амтай. Эдгээр иргэдийн хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг хүргэж байна. Тус аймгийн нийт хүн амын 50.7 хувийг эрэгтэйчүүд, 49.3 хувийг эмэгтэйчүүд эзэлдэг аж.

Түүнчлэн аймгийн хүн амын дундаж наслалт 72.13, хүйсээр салган авч үзвэл эмэгтэйчүүд дунджаар 78.49, эрэгтэйчүүд 67.67 насалж байгаа гэнэ. Аймгийн хэмжээнд 6050 төрийн албан хаагч ажиллаж байгаагийн 69.5 хувь нь эмэгтэйчүүд байна. Хөдөлмөр эрхлэлтийн статистикийн хувьд 15 ба түүнээс дээш насны ажиллагсдын тоо 45881, үүний 24789 буюу 54.0 хувь нь эрэгтэйчүүд байгаа ажээ. 

Холбоотой мэдээ