Далай ламтай яриа хэлэлцээ хийхийг Хятадын эрх баригчдад уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-05-26 13:23:31

БЭЭЖИН. /TASS/. БНХАУ-ын эрх баригчид Далай ламтай яриа хэлэлцээ хийж эхлэх ёстой гэж АНУ-аас тус улсад суугаа Элчин сайд Терри Брэнстад үзэж байна. Ингэж үзэж байгаагаа тэрбээр хоёр жилийн хугацаанд анх удаа Төвдөд айлчлах үеэрээ илэрхийлсэн тухай БНХАУ дахь АНУ-ын Элчин сайдын яам /ЭСЯ/ мэдээлжээ.


“Ямар нэг урьдчилсан болзолгүйгээр Далай ламтай эсвэл түүний төлөөлөгчидтэй үр дүнтэй яриа хэлэлцээ хийж, бүх зөрчлийг арилгах шийдлийг олохыг тэрбээр Хятадын Засгийн газарт хандан уриаллаа” гэж АНУ-ын ЭСЯ-ны мэдэгдэлд дурдсан байна.


АНУ-ын Элчин сайд мөн Төвдийн шашны хэрэгт Хятад хөндлөнгөөс оролцож буйтай холбоотойгоор санаа зовниж байгаагаа илэрхийлжээ.


Далай ламыг Хятадын эрх баригчид “үндэстний эв нэгдэлд аюул учруулагч салан тусгаарлах үзэлтэн” гэж үздэг билээ.


Холбоотой мэдээ