УИХ дахь МАН-ын бүлэг, АН-ын зөвлөл хуралдана

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
ariunbold@montsame.gov.mn
2019-05-27 08:18:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. УИХ дахь МАН-ын бүлэг болон АН-ын зөвлөл өнөөдөр Төрийн ордонд хуралдаж, энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар хэлэлцэх хууль, тогтоолын төслүүдийн талаар баримтлах байр сууриа нэгтгэнэ.


Энэ долоо хоногт байнгын хороод болон чуулганаар Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай хуулийн төсөл, Монгол Улсын эдийн засаг, нийгмийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэл батлах тухай тогтоолын төслийг хэлэлцэнэ. Мөн Монгол Улсын нэгдсэн төсвийн 2020 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2021-2022 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл болон “Засгийн газрын өрийн удирдлагын 2019-2022 оны стратегийн баримт бичиг батлах тухай” тогтоолын төсөл хэлэлцэх асуудлын жагсаалтад багтжээ.


Түүнчлэн Харилцаа холбооны тухай, Радио долгионы тухай, Шуудангийн тухай, Сэргээгдэх эрчим хүчний тухай, Нотариатын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт тухай, Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай, Жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээг дэмжих, Автотээврийн тухай  хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхээр төлөвлөөд буй юм.

Холбоотой мэдээ