Ким Жөн Унтай уулзахад бэлэн байгаагаа мэдэгджээ

Дэлхийд | Улс төр
ayanzaya@montsame.gov.mn
2019-05-27 16:49:46

ТОКИО. /TASS/. БНАСАУ-ын удирдагч Ким Жөн Унтай урьдчилсан нөхцөлгүйгээр хоёр талт уулзалт хийхэд бэлэн байгаагаа Японы Ерөнхий сайд Абэ Шинзо илэрхийлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамптай Токио хотод хийсэн уулзалтын дүнд болсон хэвлэлийн бага хурлын үеэр тэрбээр ийнхүү мэдэгдсэн байна.


“Энэ уулзалтын үеэр бид БНАСАУ-ыг хэлэлцсэн. БНАСАУ-ын асуудлаарх бидний байр суурь бүрэн нийцэж байна. БНАСАУ-д хулгайлагдсан Япон иргэдийн асуудлыг эцсийн байдлаар шийдвэрлэхийн тулд би ямар нэгэн урьдчилсан нөхцөлгүйгээр удирдагч Ким Жөн Унтай би хувийн уулзалт хийхэд бэлэн байна” хэмээн тэрбээр хэлжээ.


Японы 13 иргэнийг хулгайлж, тэдний тавыг нь нутаг буцаасан гэдгээ БНАСАУ-ын эрх баригчид 2002 онд хүлээн зөвшөөрч байжээ. Үлдсэн иргэдийг амь үрэгдсэн хэмээн мэдэгдэж байсан хэдий ч хулгайлагдсан иргэд одоог хүртэл БНАСАУ-д байрлаж байгаа гэдэгт Японы эрх баригчид итгэлтэй байгаа юм. Энэ асуудал нь дипломат харилцаагүй хоёр улсын яриа хэлэлцээнд саад бэрхшээл учруулдаг юм. 

Холбоотой мэдээ