Хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгааг хийж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2019-05-27 21:07:03

Архангай /МОНЦАМЭ/. Зоонозын өвчин судлалын үндэсний төв, АНУ-ын Тайланд дахь Зэвсэгт хүчний анагаахын шинжлэх ухааны хүрээлэн (AFRIMS), Жорж Масоны их сургуультай (GMU) хамтран хэрэгжүүлж буй "Монгол орны хачгаар дамжих халдварын байгалийн голомтын тандал судалгаа"-г хэрэгжүүлж буй төслийн хүрээнд хачгаар дамжих халдварын байгалийн голомтын судалгааг хийж байна. 

Судалгааг Архангай, Баянхонгор, Булган, Говь-Алтай, Дорнод, Дорноговь, Дундговь, Завхан, Ховд, Хэнтий, Хөвсгөл, Сүхбаатар, Увс аймгийн зарим нутаг дэвсгэрийг хамруулан хийж байгаа ба өнгөрөгч 4-р сард Архангай аймагт хийжээ.

Уг төсөл нь таван жилийн хугацаанд хэрэгжих бөгөөд Монгол оронд тархсан хачгийн тархалт тогтоох, хачгаар дамжих халдварын үүсгэгч илрүүлэх шинжилгээг молекул биологийн аргаар нарийвчлан судлах юм байна.


Холбоотой мэдээ