Аялал жуулчлал эрхлэгчдэд зориулсан анхны тусламжийн сургалт болно

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2016-03-29 12:16:47

Нийслэлийн ЗДТГ, нийслэлийн Аялал жуулчлалын газраас “Болзошгүй гамшиг ослын үеийн бэлэн байдлыг хангах, яаралтай тусламжийг зөв, чанартай үзүүлэх нь” цуврал сургалтыг нийслэл хотын зочид буудал, жуулчны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад үнэ төлбөргүй явуулахаар боллоо.

Эрсдлийн менежментийн төлөвлөгөөнд Улаанбаатар хотын жуулчны үйлчилгээний байгууллагын ажилтнуудад онцгой нөхцөл байдлын үед үйлчлүүлэгчдийг авран хамгаалах, яаралтай тусламж үзүүлэх чадварыг эзэмшүүлсэн байхаар  тусгасны дагуу сургалтыг явуулна.

Жуулчдын аюулгүй байдлыг хангаж, тав тухтай орчинд аялуулах нь "Найрсаг Улаанбаатар" хөтөлбөрийн нэг томоохон зорилт билээ. Энэхүү зорилтын хүрээнд 2015 оны 12 дугаар сард нийслэлийн Засаг даргын захирамжаар "Улаанбаатар хотын аялал жуулчлалын эрсдэлийн менежментийн төлөвлөгөө"-г баталсан юм.

Цуврал сургалтыг дараах хуваарийн дагуу зохион байгуулна.

Хан-Уул дүүрэг - 2016.03.30-31

Чингэлтэй дүүрэг- 2016.04.01-02

Сүхбаатар дүүрэг-2016.04.04-05

Баянзүрх дүүрэг-2016.04.06-07

Баянгол дүүрэг-2016.04.08-09

Сонгинохайрхан дүүрэг 2016.04.11-12

Налайх дүүрэг 2016.04.13-14

Багануур дүүрэг 2016.04.15-16

МИАТ болон Чингис хаан олон улсын нисэх буудал 2016.04.18-19

БОНХАЖЯ, НАЖГ болон дүүргүүдийн Аялал жуулчлал хариуцсан мэргэжилтнүүд 2016.04.20-21

Улаанбаатар хотын цагдаагийн газар 2016.04.22-29-ний өдөр болно.

2015 оны Азийн яаралтай тусламжийн холбооны судалгаагаар манай улс анхан шатны тусламж үзүүлэх чадвар, яаралтай тусламж үзүүлэх хугацаа зэрэг үзүүлэлтээрээ Азийн бусад оронтой харьцуулахад хоцрогдолтой байгаа юм. Хоёр өдрийн сургалтыг амжилттай дүүргэсэн оролцогчдод анхны тусламж үзүүлэх олон улсын үнэмлэх олгох аж.

Ж.Болор

 

 

Холбоотой мэдээ