ХЭҮК-ын баг Орхон аймагт ажиллаж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2019-05-28 17:50:10
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/ Монгол Улсын Төрийн албаны зөвлөл, НҮБ-ын Хүний хөгжлийн хөтөлбөр, Хүний эрхийн үндэсний комиссын хамтарсан баг Орхон аймагт ажиллаж байна.  

Тус баг “Иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх” төслийн хүрээнд хүний эрхийн чиглэлээр үзлэг, шалгалт хийж байгаа бөгөөд төрийн удирдах албан тушаалтнууд өөрийн үйл ажиллагаандаа хүйсийн эрх, тэгш байдлыг хэрхэн ханган ажиллаж байгааг шалгах юм.  

Мөн ХҮЭК-ын Орхон аймаг дахь салбарт ирсэн өргөдөл, гомдол болон хорих анги, Эрүүлжүүлэн баривчлах байруудад шалгалт хийж, хүний эрхийн зөрчилтэй холбоотой асуудлыг шийдвэрлэнэ. Шалгалтын дүнг энэ сарын сүүлээр аймгийн удирдлагуудад танилцуулж шаардлагатай бол зөвлөмж хүргүүлэх юм. 

Холбоотой мэдээ