Хатгалд орсон цас хайлж зарим гол үертэй байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-05-28 21:16:40

Хөвсгөл /МОНЦАМЭ/Хөвсгөл аймгийн Хатгал тосгоны нутагт орсон цас зарим газраараа хайлж сумын төвдөө 8 см, уулаараа 10 гаруй см байна. Цас хайлсны улмаас Алагцар, Өлхөн, Бэрхэмшийн сайр үерлэж жижиг автомашин гарах хүндрэлтэй болжээ.  

Мөн ойрын өдрүүдэд цас, бороо их хэмжээгээр холилдон орж гол, ус, сайрууд үерлэж байгаа тул үертэй голоор гарахгүй байх, гуу жалгын амаар бууж, байрлахгүй байхыг иргэд, малчид, жолооч нарт Хатгал тосгоны Захирагчийн ажлын албанаас анхааруулав.

Холбоотой мэдээ