Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа болно

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-05-29 00:16:02

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Хөдөө аж ахуйн бирж, Говь-Алтай аймгийн ЗДТГ, Эрдэнэ сумын ЗДТГ хамтран энэ сарын 29-31-ний өдөр “Ноолуурын төвлөрсөн дуудлага худалдаа”-г Эрдэнэ суманд зохион байгуулна.

Малчид хоршоод болон үндэсний үйлдвэрүүд энэхүү ноолуурын дуудлага худалдаанд оролцох боломжтой бөгөөд одоогоор дуудлага худалдаанд Хөдөө аж ахуйн бирж болон арав гаруй аж ахуйн нэгж оролцох хүсэлтээ ирүүлээд байгаа аж.

Хөдөө аж ахуйн бирж нь цахим арилжаанаас гадна орон нутагт ноолуурын өргөтгөсөн дуудлага арилжааг 2016 оноос эхлэн жил бүр уламжлал болгон зохион байгуулсаар иржээ.

Харин тус аймгийн Эрдэнэ суманд анх УИХ гишүүн Ш.Раднаасэд, Говь-Алтай аймгийн ИТХ-ын төлөөлөгч Г.Болдбаатар нар санаачлан ноолуурын үзэсгэлэн, дуудлага худалдаа зохион байгуулсан байна. Өнгөрсөн жилийн дуудлага худалдаанд тус аймгийн Эрдэнэ сумтай хил залгаа сумд болон Баянхонгор аймгийн малчид хүрэлцэн ирж 100 гаруй тонн ноолуур 115.500-112.500 төгрөгөөр борлуулсан ажээ.


Холбоотой мэдээ