Засаг даргын нэрэмжит "Амжилтын од" медиалиар 148 сурагч энгэрээ мялаалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
Төв /МОНЦАМЭ/. Төв аймгийн Засаг дарга бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүний нэрэмжит “Амжилтын од” медалиар тухайн жилдээ сурлага, урлаг, спортын амжилт гаргасан сурагчдыг шагнаж урамшуулдаг байна.
Авьяас билгээрээ шалгарсан хүүхдүүдэд медаль
гардуулах ёслолын ажиллагааг аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа.
Жил бүр Олон улсын Хүүхдийн эрхийг
хамгаалах өдрийг тохиолдуулан
аймаг, бүс, улс, олон улс, тив дэлхийн чанартай тэмцээн уралдаанд оролцож
амжилт үзүүлсэн сурагчид ийнхүү
авьяас билэг, хөдөлмөрөө энэ өдөр үнэлүүлдэг.
Ёслолын ажиллагаанд аймгийн Засаг дарга
бөгөөд Хүүхдийн төлөө зөвлөлийн тэргүүн
Ж.Батжаргал, Засаг даргын орлогч Д.Мөнхбаатар, НБХ-ийн дарга Д.Мөнхцэцэг тэргүүтэй
аймгийн удирдлагууд, багш нар, эцэг эхчүүдийн төлөөлөл оролцсон юм.
Энэ
жил “Амжилтын од” медалиар аймгийн хэмжээнд
148 сурагчийг шагнажээ. Төв аймгийн хэмжээнд 42 сурагч спортоор, 44 сурагч урлагаар, 62 сурагч сурлага хүмүүжлээрээ бусдыгаа манлайлж, шилдгээр тодорлоо.
“Амжилтын од” медалиар 2017 онд 87 сурагч, 2018 онд 123 сурагч шагнуулж байжээ.










