Иргэдийн хамгийн их сонирхдог 300 асуултад хариулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-05-31 15:12:51

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын Хуульчдын холбооны сургагч багш, өмгөөлөгч В.Энхтамирын “Газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл: 300 асуултын хариулт” номын нээлт, танилцуулга өчигдөр боллоо.

Номын нээлтэд Монголын Хуульчдын холбооны Ерөнхийлөгч Ж.Хунан оролцон, “Газрын харилцааны асуудлаар мэргэшсэн боловсон хүчин, хуульч бэлтгэгдсэнд баяртай байна" хэмээн баяр хүргэв. 



 Номоос иргэдийн хамгийн их түгээмэл асууж сонирхдог буюу газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлтэй холбоотой мэдээлэл, тухайлбал, газрын кадастр,  газрын маргаан, газар, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл, газрын болон барилгын зөвшөөрөл зэрэгтэй холбоотой түгээмэл асуултын хариултыг олж авах боломжтой аж.  

Зохиогч 18 жилийн ажил, хөдөлмөрийн туршлагадаа тулгуурлан газар, үл хөдлөх эд хөрөнгийн харилцаанд оролцогч иргэдийн эрх зүйн боловсролд зориулан энэхүү бүтээлийг туурвисан бөгөөд газрын харилцаа, үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэлийн салбарыг "авлига, хүнд суртал"-аас ангид байлгахад ихээхэн хувь нэмэр болох бүтээл гэдгийг онцолж байв. Түүнчлэн тэрээр энэхүү шинэ ном болон хувийн цуглуулгадаа байсан хууль зүйн зарим ховор ном бүтээлийг Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн номын санд  хандивласан юм.


Холбоотой мэдээ