Төв аймгийн хэмжээнд “Алдарт эх” одонгоор 443 эх энгэрээ мялаалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
naraa@montsame.gov.mn
2019-06-01 08:29:20

Төв /МОНЦАМЭ/. Монгол төрийн хишиг “Алдарт эхийн одон” гардуулах ёслолын үйл ажиллагааг өнөөдөр Төв аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд зохион байгууллаа. 

Хүндэтгэлийн ажиллагаанд аймгийн ИТХ-ын дарга Энхбат, Засаг Дарга Ж.Батжаргал болон аймаг, сумын удирдлагууд оролцож, алдарт эхчүүдийн энгэрт одонг нь зүүж өгч баяр хүргэсэн юм.

Аймгийн хэмжээнд энэ жил 443 эх одон авснаас, Зуунмод сумын хэмжээнд Эхийн алдар” нэгдүгээр зэргийн одонг 2 эх, хоёрдугаар зэргийн одонг 58 эх авсан байна.

Улс орны хөгжил хүн амтай нь нягт холбоотой байдаг. Монголын үрс олон болох тусам улс орны ирээдүй гэрэлтэй байж, монгол хүний хөгжил дэвшил улам нэмэгдэх учиртай билээ.

Монголын ирээдүйн эзэд болсон хүүхдүүдийг төрүүлж, бойжуулсан гавъяатай эрхэм эхчүүдэд ийнхүү хүндэтгэл үзүүлсэн сайхан үйл явдал болж өнгөрлөө.
Холбоотой мэдээ