Нобелийн шагналт Амано Хироши МУИС-ийн “Хүндэт доктор” болов

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2016-03-29 16:39:15

Япон улсын Нагояа их сургуулийн доктор, профессор, Нобелийн шагналт Амано Хирошид МУИС-ийн “Хүндэт Доктор” цол олгох ёслолын ажиллагаа өнөөдөр боллоо.

Тэрбээр цэнхэр Лед гэрлийг 1990 онд зохион бүтээж, 2014 онд Физикийн салбараас өөрийн багш  Исами Акасаки болон профессор Шужи Накамурагийн хамтаар Нобелийн шагнал хүртсэн юм.

Цэнхэр Лед гэрлийг зохион бүтээснээр өнөөдрийн бидний амьдралын салшгүй хэсэг болсон хавтгай дэлгэц, гар утас, таблетууд болон гэрлийн лампууд өнөөдрийн түвшинд хүрч хөгжжээ.

Профессор Амано Хироши нь Монгол Улсад хийж буй 3 хоногийн айлчлалын хүрээнд Монгол Улсын ерөнхий сайд Ч.Сайханбилэгтэй уулзаж Монголын эрдэмтэн, судлаач, оюутан, сурагч нарт “Лед гэрлээр дэлхийг гэрэлтүүлэх нь” сэдвээр нээлттэй лекц уншсан юм.

Ж.Болор

Гэрэл зургийг Н.Батбаяр

Холбоотой мэдээ