Зохиолч, яруу найрагч Р.Эмүжин "Оюун санааг орон нутагтаа" аяныг өрнүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ГОВЬ-АЛТАЙ
185@montsame.mn
2019-06-03 10:16:08

Говь-Алтай /МОНЦАМЭ/ Зохиолч, яруу найрагч Р.Эмүжингийн санаачилгаар УИХ-ын гишүүн, Хууль зүйн байнгын хорооны дарга Ш.Раднаасэдийн дэмжлэгээр "Оюун санааг орон нутагтаа" аян Говь-Алтай аймагт өрнөж байна. 

Аяны хүрээнд зохиолч, яруу найрагч Р.Эмүжин бүх насныханд зориулсан ухаалаг үлгэр зургаан цуврал, 3000 номыг тус аймгийн Ерѳнхий боловсролын сургуулиудын номын сан, Нийтийн номын сан, Сургуулийн ѳмнѳх боловсролын байгууллага, бүтэн ѳнчин болон зорилтот бүлгийн хүүхдүүд мѳн Нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасагт эмчлүүлж буй хүүхдүүд, тѳрѳх эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй эхчүүдэд хүргэлээ.

Түүнчлэн Хүүхдийн эрхийг хамгаалах ѳдрийн хүрээнд зохион байгуулсан бүх тѳрлийн уралдаан тэмцээн, урлагийн тоглолтод оролцсон хүүхдүүдэд дээрх цуврал үлгэрийн номоо зохиогч өөрийн биеэр хүрэлцэн ирж гардууллаа.

Холбоотой мэдээ