Тайландын Ерөнхий сайд суудлаа хадгалж үлджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2019-06-06 14:30:33

БАНГКОК. /TASS/. Генерал Прают Чан-Оча Тайландын Ерөнхий сайдын суудлаа хэвээр хадгалж үлджээ. Лхагва гарагт болсон санал хураалтын үеэр парламентын гишүүдийн 500 нь түүнийг дэмжсэн байна. Арван цагийн туршид хэлэлцсэний эцэст явуулсан санал хураалтыг Тайландын телевизүүд шууд дамжуулжээ.


Ерөнхий сайдын албан тушаалд мөн “Ирээдүйн нам”-ын дарга Тханатхорн Чунгрунгреангкит нэр дэвшсэн бөгөөд тэрбээр 224 депутатын дэмжлэгийг авчээ. Түүний нэрийг цэргийн Засгийн газрыг эсэргүүцдэг улс төрийн хүчнүүдийн эвслээс дэвшүүлсэн байна. 

Тайландын Ерөнхий сайдын сонгуульд парламентын хоёр танхимын 750 гишүүнээс 747 нь оролцжээ. Парламентын гишүүдийн гурав нь түдгэлзсэн санал өгсөн байна.


Тайландад өнгөрөгч гуравдугаар сарын 24-нд долоон жилийн дараа анх удаа парламентын сонгууль болсон юм.  Тус улсын Сонгуулийн төв хороо саналын хуудсын 95 хувийг тоолж дууссаны дараа гуравдугаар сарын 29-нд сонгуулийн урьдчилсан дүнг танилцуулжээ.

Холбоотой мэдээ