Ахмад уран бүтээлчид БНХАУ-ын кино үйлдвэртэй танилцав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
boloroo8136@gmail.com
2019-06-07 10:06:59

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Энэ онд тохиож буй Монгол, Хятад улсын дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойг тохиолдуулан Монгол киноны ахмад уран бүтээлчид дэлхийн киноны зах зээлд тэргүүлэгч БНХАУ-д аялаад ирлээ.


“Мөрөөдлийн аялал” хэмээх уран бүтээлийн аялалд Ардын жүжигчин Д.Мэндбаяр, Ж.Лхамхүү, П.Цэрэндагва, Г.Мягмарнаран, А.Дашпэлжээ, Г.Равдан нарын МУГЖ, МУСТА цолтой 22 ахмад уран бүтээлч оролцож, Бээжин-Шанхай-Нинбо-Гуанжу-Макао хотоор аялжээ. Бээжин хотноо аялах хугацаанд ахмад жүжигчид Хятадын кино хотхон болох “Дачин” кино үйлдвэр, “Хятад кино” төрийн өмчит байгууллагын кино үйлдвэртэй танилцсан байна. Мөн Хятадын кино уран бүтээлчидтэй уулзан, цаашид хамтран ажиллах талаар санал бодлоо солилцож, Монголдоо кино урлагийн салбарт нэвтрүүлж болох техник технологийн дэвшилтэт  санаанаас суралцсан юм.  

Монголын Аялал жуулчлалын холбооны гишүүн байгууллагуудын санаачилсан энэхүү аяллыг Монгол Улсын ГХЯ, БСШУСЯ, МИАТ ХК,  Монгол, Хятадын соёлын харилцааны нийгэмлэг дэмжин хамтран зохион байгуулжээ. 


Холбоотой мэдээ