Бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж байхыг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас эцэг эхчүүдэд бага насны хүүхэддээ хараа хяналт тавьж байхыг анхааруулж байна. Тус аймгийн Тариалан сумын Мандал багт 2 настай хүүхэд 4 метр гүнтэй нүхэн жорлонд унаж нас барсан тохиолдол өчигдөр гарчээ.
Эцэг эхчүүд хүүхдээ хаана тоглож, хэнтэй нөхөрлөж байгаад цаг ямагт
анхаарах хэрэгтэй байгаа юм. Ялангуяа урин дулааны цагт хүүхдүүд халууцсаны
улмаас гол, нуурын усруу очиж усанд орж тоглодог. Энэ нь усанд осолдох цаашлаад
амь насаа алдах эрсдэлтэй тул хүүхэддээ тавих хараа хяналтаа сайжруулах
хэрэгтэйг Онцгой байдлын газраас анхааруулж, сэрэмжлүүлж байлаа.