Консерватив намын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг танилцуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2019-06-11 10:54:28

ЛОНДОН. /BBC/. Их Британийн эрх баригч Консерватив намын даргын албан тушаалд нэр дэвшигчдийг эцсийн байдлаар албан ёсоор танилцуулжээ. Нийт 10 нэр дэвшигч Ерөнхий сайдын албан тушаалын төлөө өрсөлдөхөөр болсон байна.


Нэр дэвшигчдийн хүсэлтийг хүлээн авах хугацаа дуусахаас өмнө кампанит ажлаа эхлүүлээд байсан Жереми Хант, Доминик Рааб, Мэтт Хэнкок, Майкл Гоув нар дээрх жагсаалтад багтжээ.


Тереза Мэйн халааг авах хүнийг сонгохдоо парламентын гишүүдийн дунд зургадугаар сарын 13, 18, 19, 20-нд нууц санал хураалт явуулах бөгөөд зургадугаар сарын 20-ны пүрэв гараг гэхэд хоёр нэр дэвшигч шигшигдэн үлдэнэ. Үүний дараа Консерватив намын гишүүдийн дунд санал хураалт явуулж, долдугаар сарын 22-нд эхлэх долоо хоногт шинэ Ерөнхий сайдын нэр тодрох төлөвтэй байна. 


Консерватив намын 1922 хорооны дэд дарга Дама Шерил Гилланы танилцуулсан нэр дэвшигчдийн жагсаалтад:

  • Байгаль орчны сайд Майкл Гоув
  • Эрүүл мэндийн сайд Мэтт Хэнкок
  • Намын сахилга бат, ёс зүйн асуудал хариуцсан дарга асан Марк Харпер
  • Гадаад хэргийн сайд Жереми Хант
  • Дотоод хэргийн сайд Сажид Жавид
  • Гадаад хэргийн сайд асан Борис Жонсон
  • Нийтийн танхимын тэргүүн асан Андреа Лидсом
  • Ажил олголт, тэтгэврийн сангийн үйл хэрэг хариуцсан сайд асан Эстер МакВей
  • Brexit”-ийн асуудал хариуцсан сайд асан Доминик Рааб
  • Олон улсын хөгжлийн асуудал хариуцсан сайд Рори Стеварт нар багтжээ. 
Холбоотой мэдээ