"Glastonbury Festival"-ын 50 жилийн түүхэн ном гарна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-06-11 13:39:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Урлагийн томоохон фестивалийн нэг "Glastonbury Festival" ирэх жил 50 жилийн ойтойгоо золгоно. Ойдоо зориулж тус фестиваль хэрхэн фермийн талбайгаас дэлхийн хамгийн том, урлагийн фестиваль болсон тухай өгүүлсэн ном хэвлүүлэх ажээ.

Номдоо тус фестиваль хэрхэн фермийн талбайгаас дэлхийн хамгийн том, урлагийн фестиваль болсон тухай өгүүлэх бөгөөд 1970-аад оны фестивалийн 100 гаруй зураг,  тайзнаа мартагдашгүй тоглолтууд туурвисан Jay-Z, Coldplay, Dolly Parton зэрэг уран бүтээлчдийн тухай  олон дурсамж, түүхийг оруулах юм байна.

  "Glastonbury Festival" нь  хөгжим, бүжиг, орчин үеийн урлаг, театр, цирк, зураачдын бүтээлүүдийг нэгэн зэрэг үзэж болдог , тав хоног үргэлжилдэг  фестиваль юм.

Холбоотой мэдээ