“Цаатан наадам” цаатны соёлыг таниулна

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
boloroo8136@gmail.com
2019-06-12 11:31:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Цаатан наадам”-ыг Хөвсгөл аймгийн Хөвсгөл нуурын баруун эрэг “Далай тур” жуулчны баазад ирэх сарын 7, 8-нд зохион байгуулна.


Монголын хоймор нутагт өв уламжлалаа хадгалан амьдарч буй цаатан иргэдийн өвөрмөц аж амьдралын соёл, ёс заншил, дархад цаатан бөөгийн ёс заншлыг түгээн дэлгэрүүлэх, нутгийн иргэдийн амьжиргааны түвшинг сайжруулах, орлогыг нэмэгдүүлэх аялал жуулчлалын шинэ зам бий болгох зорилготой энэхүү наадмыг энэ жил 15 дахь жилдээ зохион байгуулах юм.

Наадамд оролцсон зочид, жуулчид цааны уралдаан, цаатан иргэдийн амьдрал ахуйтай танилцахаас гадна зургаа авахуулах ховорхон боломж олддог байна. Энэ үеэр жуулчид Хөвсгөл далайн эрэгт амарч аялангаа олон сонирхолтой үйл ажиллагаанд оролцох боломжтой гэдгийг зохион байгуулагчид нь онцолж байна.


Холбоотой мэдээ