АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан бизнесээ өргөжүүлэх боломжийг олгож байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-12 13:12:15

ТОКИО. /Kyodo/. “АНУ-БНХАУ-ын худалдааны маргаан БНХАУ-ын компаниудтай бизнесийн үйл ажиллагаагаа өргөжүүлэх боломжийг олгож байна” гэж “Sharp” компанийн гүйцэтгэх захирал Тай Жэн У мэдэгджээ.


Мягмар гарагт зохион байгуулсан хэвлэлийн бага хурлын үеэр Тай Жэн Угийн хэлснээр, худалдааны маргаан “Sharp” компанийн үйл ажиллагаанд маш бага нөлөө үзүүлж байгаа ажээ. Тус компанийн бүтээгдэхүүнүүдийн 68 хувийг Хятадад үйлдвэрлэдэг бөгөөд тэдгээрээс суурин компьютер, хэвлэгч зэрэг 3.8 хувьтай тэнцэх бүтээгдэхүүнийг л АНУ-д зориулан үйлдвэрлэдэг байна.


Хятадын 300 тэрбум ам.долларын өртөг бүхий бараа бүтээгдэхүүнд 25 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байгаа талаараа АНУ-ын засаг захиргаа өнгөрсөн тавдугаар сарын дундуур мэдэгдсэний дараа “Sharp” компани Хятад дахь охин компани болох “Dynabook”-т үйлдвэрлэдэг компьютеруудын үйлдвэрлэлийг Вьетнам, Тайвань руу шилжүүлэх төлөвлөгөөг гаргажээ.


"АНУ-ын татварын нөлөө “Sharp” компанийн зарим хэрэглэгчид мэдрэгдэж байгаа хэдий ч ирэх гуравдугаар сар хүртэлх санхүүгийн жилийн хугацаанд компанийн борлуулалтын хэмжээ 1.2 хувиар буурах төлөвтэй байна" гэж “Sharp” компанийн гүйцэтгэх захирал хэлсэн байна. 

Холбоотой мэдээ