Олон улсын хоолны фестивальд “Говийн наран” баг хүрэл медаль хүртжээ

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2019-06-12 14:16:29

Дорноговь /МОНЦАМЭ/.Монгол Улсад хоёр дахь удаа болсон “Чингис хааны цом-2019” олон улсын хоолны фестивальд дэлхийн 20 орны 33 баг оролцсоноос багийн төрөлд Замын-Үүд сумаас төлөөлөн оролцсон “Говийн наран” баг хүрэл медаль хүртжээ.

Мөн хувийн төрөлд Ц.Ууганжаргал алтан медаль, Б.Болорцэцэг алтан медаль, Б.Алтанцэцэг мөнгөн медаль, Б.Сувдаа хүрэл медаль тус тус хүртсэн байна.

Дашрамд дурдахад, ажил мэргэжлийн ур чадварын аймгийн аварга шалгаруулах уралдаанд Замын-Үүд сумынхан жил бүр амжилттай оролцдог уламжлалтай аж.

2018 оны аймгийн аварга шалгаруулах уралдааны дэд байрт Замын-Үүд сумын "Болор-Эрдэнэ" цэцэрлэгийн тогооч П.Болорцэцэг, гутгаар байрт Замын-Үүд сумын тогооч Б.Ариунсайхан шалгарч байжээ.

Олон улсын хоолны фестивальд амжилттай оролцсон “Говийн наран” багийн хамт олныг сумын ЗДТГ-ын төлөөлөл төмөр замын буудал дээр хүндэтгэн хүлээн авч баяр хүргэсэн байна.

Холбоотой мэдээ