Баян-Өлгийд үүлэнд зориудаар нөлөөлөн бороо оруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2019-06-13 12:02:25

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймагт Ус, цаг уур, орчны шинжилгээний төвийн "Өлгий бороо" экспедиц өнгөрсөн шөнөөс үүлэнд зориудаар нөлөөлж байна.

Тус газрын экспедиц хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Серикжаны тайлбарласнаар өнөөдөр 03:00 цагийн үед Цэнгэл сум, 05:00 цагийн үед Улаанхус сумын нутаг дэвсгэрээс зургаан пуужин харважээ. Мөн Сагсай сумын Даян баг, Улаанхус сумын Хөх хөтөл багт хоёр ноцоох зуух ажиллуулж байгаа гэнэ.

Үүний үр дүнд аймгийн нийт нутгаар 0,6-8 мм бороо орсон байна.

"Өлгий бороо" экспедицийнхэн өнөөдөр Алтай, Дэлүүн сумын нутаг дэвсгэрт үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг хийх ажээ.

Холбоотой мэдээ