БНАСАУ руу шатахуун экспортлохоо зогсоохыг уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2019-06-13 14:54:53

ВАШИНГТОН. /CNN/. БНАСАУ руу шатахуун экспортлохоо нэн даруй зогсоохыг АНУ, Япон, Герман, Франц тэргүүтэй 20 гаруй орон олон улсад уриалсан байна.


НҮБ-ын Аюулгүй Зөвлөлийн Хориг арга хэмжээний асуудал хариуцсан хороонд өргөн барьсан тайланд дурдсанаар, БНАСАУ НҮБ-ын хоригийг зөрчиж, заасан хэмжээнээс илүү хэмжээний шатахуун импортолж байгаа ажээ. Хориг арга хэмжээнд БНАСАУ-ыг жилд 500 мянган торх шатахуун импортлохыг зөвшөөрсөн байна.


БНАСАУ-ын шатахууны импортод тавьсан хоригийн хэрэгжилт маш муу байгаа бол нүүрс, төмрийн хүдрийн хориг харьцангуй сайн хэрэгжиж байна гэж уг мэдээлэлд ойр эх сурвалж мэдээлжээ. АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Ким Жөн Унаас "маш халуун дулаан, сайхан захидал” хүлээн авсан хэмээн мэдэгдсэний дараахан дээрх мэдээлэл гарчээ. 

Холбоотой мэдээ