Монгол, Туркийн их сургуулиуд хамтын ажиллагааны гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ
boloroo8136@gmail.com
2019-06-14 16:54:15

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Бүгд Найрамдах Турк Улсын Измир Катип Чэлэби Их сургуулийн захирал профессор, доктор Саффет Көсе, Дэд захирал профессор, доктор Туран Көкче, Турк хэл, утга зохиолын тэнхимийн багш  профессор, доктор Шабан Доган нар энэ сарын 10-13-нд Монгол Улсад айлчлав.


Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд, Измир Катип Чэлэби Их сургууль болон МУИС-ийн Түрэг судлалын хүрээлэнтэй түншлэлийн протокол, Монгол Улсын АШУҮИС-тай хамтын ажиллагааны санамж бичиг, Монгол Улсын ШУТИС-тай “Мевлана” протоколд тус тус гарын үзэг зурах ёслолд оролцов.

Элчин сайд М. Ахмет Язал төлөөлөгчдийг хүлээн авч уулзаж, Элчин сайдын өргөөндөө дээрх их сургуулийн удирдлагуудын хамт оройн зоог барьсан юм.

Төлөөлөгчид Монгол Улсад хийсэн айлчлалынхаа үеэр Туркийн хамтын ажиллагаа, хөгжлийн агентлаг ТИКА-гийн Улаанбаатар дахь төлөөлөгчийн газар, ЭСЯ-ны Нийгэм, соёлын зөвлөх болон Монгол Улсын Удирдлагын Академид зочлов.

Төлөөлөгчид айлчлалынхаа хүрээнд энэ сарын 11-нд Измир Катип Чэлэби Их сургууль болон Монгол Улсын ШУТИС-ийн хамтарсан археологийн малтлагын нээлтэд оролцов. Хамтарсан археологийн малтлагыг Орхоны хөндийд байрлах Хар Балгас хотын ойролцоо хийх юм.    

 


Холбоотой мэдээ