Хятадын өмнөд нутагт байгалийн гамшгийн улмаас нэг сая гаруй айл өрх тоггүй болжээ

ХИЛИЙН ЧАНАДААС
khandmaa@montsame.gov.mn
2019-06-14 18:24:33

Бээжин /МОНЦАМЭ/. Олон хоног орсон хүчтэй аадар борооны улмаас Хятадын өмнөд нутгийн Эрчим хүчний сүлжээ компанийн системд гэмтэл гарч 1 сая гаруй айл өрх тоггүй болжээ. Одоогийн байдлаар, цахилгаангүй болсон айл өрхүүдийн 94 хувийг тог цахилгаанд холбоод байгаа юм байна.

Энэ сарын 7-ны өдрөөс эхлэн Гуандун, Гуанси, Гүйжоу мужийн ихэнх нутгаар хүчтэй бороо орсны улмаас зарим газар шавар, чулууны нуранги, гулгалт, үер усны аюул нүүрлэсэн байна.

Улмаар өчигдөр оройн 17 цагийн байдлаар, 1 сая гаруй айл өрх тог цахилгаангүй болжээ. Тус компаниас 14 мянга гаруй хүн, 4900 гаруй машин тоног төхөөрөмж ашиглан яаралтай арга хэмжээ авч тог цахилгаангүй айл өрхийн 94 хувийг тог цахилгаанд холбоод байгаа аж.

Одоогоор 13.3 тэрбум юанийн эдийн засгийн хохирол учраад байна.

А.Анхбаяр

Холбоотой мэдээ