Тайваньд омикроны анхны тохиолдол бүртгэгдлээ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-04 20:17:05

Бээжин /МОНЦАМЭ/. Тайваний Тайбэй хотын Жунжөн дүүрэг дэх цар тахлын тусгаарлалтын зориулалтаар ашиглаж байсан нэгэн зочид буудлаас омикрон хувилбарын анхны тохиолдол илэрчээ.

Тайваний Халдварт өвчинтэй тэмцэх төвөөс энэ сарын 3-ны өдөр дээрх тохиолдол нь Тайваньд гарч буй дотоодын гаралтай омикроны анхны тохиолдол гэдгийг нотлов.

Тодруулбал, тус зочид буудалд гадаадаас ирээд тусгаарлагдаж байсан гурван хүнээс омикроны халдвар илэрсэн байна. Шинжээчид халдварыг АНУ-аас Тайваньд ирээд тусгаарлагдаж байсан иргэнээс тархсан гэж үзэж байгаа бөгөөд эх газрын Хятадаас болон Япон улсаас Тайваньд ирээд байсан хоёр хүн зочид буудалд байрлах үедээ халдвар авсан гэж үзсэн байна.

Холбогдох мэргэжилтнүүдээс халдвар тархсан байж болзошгүй зам сувгийн талаар асуухад, зочид буудлын агааржуулалтын систем эсвэл цэвэрлэгээ, халдваргүйжүүлэлт хийгээгүйн улмаас халдвар тархсан байхыг үгүйсгэхгүй гэжээ.  

Холбоотой мэдээ