БНХАУ энэ өвөл 300.5 сая жуулчин хүлээн авна
ХИЛИЙН ЧАНАДААС
Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ энэ өвөл 300.5 сая жуулчин хүлээн авч, 323.3 тэрбум юань буюу 50.73 тэрбум ам.долларын орлого олох төлөвтэй байна. Энэ тухай тус улсын Аялал жуучлалын академи (АЖА)-иас гаргасан 2022 оны өвлийн аялал жуучлалын төлөв байдлын тайланд дурджээ.
Тус улсад 2017 оны өвөл жуулчдын тоо 170 сая
байсан бол, КОВИД-19 цар тахлаас үл хамааран энэ өвөл 254 саяд
хүрсэн байна. Тиймээс удахгүй болох “Бээжин-2022” өвлийн олимпын наадмын үеэр
300 саяд хүрнэ гэсэн зорилт биелэх магадлал их байгааг тайланд дурджээ.
АЖА-иас гаргасан судалгаагаар жуулчдын 90.1 хувь нь цасны
спортоор хичээллэдэг нь өвлийн аялал жуулчлал хийх хүсэл сонирхлыг
өргөжүүлсэн гол шалтгаан хэмээн үзсэн байна.
БНХАУ нь 2016 оноос хойш аялал жуулчлалын салбарыг
хөгжүүлэх зорилгоор авто зам, төмөр замын салбарт бүтээн байгуулалтын 128
төслийг 2.4 триллион гаруй юанийн хөрөнгө оруулалтаар өрнүүлсэн байна. Мөн 2018-2021
онд өвлийн аялал жуулчлалын салбарт нэг их наяд юанийн хөрөнгө оруулалтаар 157
томоохон бүтээн байгуулалт хийжээ.