Хятадын Хаврын баярын үеэр дотооддоо 280 сая хүн зорчих төлөвтэй байна

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2022-01-04 20:13:29

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын ард түмэн Хаврын баярынхаа үеэр бүх нийтээр амарч, төрөлх нутагтаа очиж халуун ам бүлээрээ цуглан шинэ жилийн баярыг тэмдэглэдэг уламжлалтай.

     Энэ үеэр Хятадад “Хаврын баярын нүүдэл” гэх зорчих хөдөлгөөний асар их давалгаа эхэлдэг бөгөөд энэ жилийн “Хаврын баярын нүүдэл”-ийн галт тэрэгний зорчих тасалбарыг өчигдөр буюу 3-ны өдрөөс худалдаж эхэлжээ.

    Энэ жилийн баяраар дотоодод 280 сая гаруй зорчигч зорчих төлөвтэй байгаа бөгөөд энэ нь өнгөрсөн оныхоос 28.5 хувиар их байгаа юм.

    Хятадын "Хаврын баярын нүүдэл" 1-р сарын 17-ноос 2-р сарын 25-ныг хүртэл 40 хоног үргэлжилнэ. Энэ жилийн хувьд 2-р сарын 1-ний өдөр Хятадад шинийн нэгэн тохиож байна.       

Холбоотой мэдээ