Ши Жиньпин: Хятад, Орос улсууд аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд хамтын ажиллагаагаа өргөжүүлнэ

ХИЛИЙН ЧАНАДААС
ankhbayar.abr@yahoo.com
2021-12-16 19:37:09

Бээжин /МОНЦАМЭ/. БНХАУ-ын дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин нар өчигдөр цахим уулзалт хийв.

    Уулзалтын үеэр Ши Жиньпин Хятад, Орос улсууд нь аюулгүй байдлын ашиг сонирхлоо хамгаалахын тулд улам олон хамтарсан үйл ажиллагааг явуулах ёстой гэдгийг онцолсон байна.

    Талууд “Хятад, Оросын сайн хөршийн найрамдал, хамтын ажиллагааны гэрээ”-ний хугацааг сунгаж, хоёр талын язгуур ашиг сонирхолд нийцсэн асуудал дээр харилцан тууштай дэмжлэг үзүүлэх, хамгаалах зэргээр тус гэрээнд цаг үеийн шинэ утга санааг тусгаж өгсөн.  

    Хятад улсын дарга Ши Жиньпин хэлэхдээ, өнгөрсөн оноос хойш Хятад, Орос улсууд нь цар тахлын эсрэг хамтын ажиллагаагаа өргөжүүлж, хүн төрөлхтний эрүүл мэндийн асуудалд нааштай хувь нэмэр оруулсан гэжээ. Мөн тэрээр Хятад улс ОХУ-тай хамтран коронавирусийг илрүүлэх, вакцинжуулах, эмийн судалгаа, хөгжүүлэлт зэрэг чиглэлд хамтын ажиллагааг улам бүр өргөжүүлэхэд бэлэн байгаагаа хэлсэн байна.

    Уулзалтаар их гүрнүүдийн харилцаа, ардчиллын асуудал зэрэг сэдвээр санал солилцжээ.    

Холбоотой мэдээ