ШХАБ-ын гишүүн орнуудын удирдагчид Бишкекийн тунхаглалыг баталлаа

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2019-06-14 19:50:10

Бишкек. /Kabar/. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын /ШХАБ/ гишүүн орнуудын удирдагчид Киргиз улсын нийслэл Бишкек хотод болсон дээд хэмжээний уулзалтын дүнд тунхаг бичиг баталж, хэд хэдэн баримт бичигт гарын үсэг зурлаа.


Киргизийн Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлснээр, ШХАБ-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын Зөвлөлийн хуралдааны дүнд нийтдээ 21 баримт бичигт гарын үсэг зуржээ. Тухайлбал, “ШХАБ-Афганистан” холбоо тогтоох бүлгийн цаашдын үйл ажиллагааны замын зураг,  Мансууруулах бодистой тэмцэх ШХАБ-ын 2018-2023 оны стратегийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөө, хүмүүнлэгийн салбарын хамтын ажиллагаа, мөн аялал жуулчлал, хүмүүнлэгийн салбарт НҮБ-тай хамтран ажиллах тухай зэрэг гэрээг баталсан байна.


ШХАБ-ыг даргалах эрх ОХУ-д шилжлээ. Талууд дараагийн дээд хэмжээний уулзалтыг 2020 оны долдугаар сарын 22-23-нд Челябинск хотод зохион байгуулахаар тохиролцсон байна.


Холбоотой мэдээ