Үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулав

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛ
gantuyaB@montsame.mn
2019-06-15 19:43:15

Хөвсгөл /МОНЦАМЭ/. Хөвсгөл аймгийн Онцгой байдлын газраас иргэдийг халуун үнс нурмаа ил задгай хаяхгүй байхыг анхааруулав.  

Иргэдийн анхаарал болгоомжгүй ил задгай хаясан галтай үнснээс гудамжинд байсан хог шатаж цаашлаад айл өрхийн хашаа руу орох шахсан байна. Тодруулбал Мөрөн сумын 2-р багийн 14-р гудамжны урд халуун үнс нурамтай хог хаягдал хаяснаас гал гарч Аймгийн Онцгой байдлын аврагчид түргэн шуурхай ирж галыг унтраасан байна. Энэ нь цаг алдвал айлын хашаа байшин, гэр шатах эрсдэлтэй байсан байна. Иймээс ард иргэдийг болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг аймгийн Онцгой байдлын газраас анхаарууллаа.

Холбоотой мэдээ