Өнөөдөр хоёр дүүрэгт цахилгаан хязгаарлана

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-06-15 11:06:05
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Цахилгааны шугам тоноглолд засвар хийхтэй холбогдуулан Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ" ТӨХК-аас өнөөдөр цахилгаан хязгаарлах газрын дараах хуваарийг гаргажээ. 


Баянзүрх дүүрэгт, 10.30-17.30 цагт, 16, 19, 22, 24-р хороо 065-р ЦА, Сол-Мон клуб, Идэр авиашн Монголия, Цагаан хаш, Суман гүн трейд, Бугат Алтай, Хонгор унага, Дако, Үндсэн хүнс, Санкредит, Зостын шовгор, Эм Си Импекс, Тарант, Баянхайрхан трейд, Дэлийн булаг ХХК-ууд, Банкны өр барагдуулах албаны гараж, Христийн методист төв, Цэргийн 1-5-р гудамж, СОТ-3-ын 1-4, 6, 8-11, Цахлайн 1-7, Эмнэлэгийн 21-26, Хоршооллын 1-8, Шар хадны 3, 4-р гудамжууд болон эдгээрийн ойр орчмоор цахилгаан хязгаарлана. 


Мөн Сүхбаатар дүүрэгт, 10.00-16.00 цагт 5-р хороо ТЗҮААЭГ орчмоор хязгаалах юм байна. 


Төв аймагт, 08:00-17:00 цагт  Баян-Өнжүүл сум Булангаа баг, Улсын нөөцийн газар орчмын цахилгааныг хязгаарлах хуваарьтай байна. 


Засварын ажлыг тухайн тоноглолыг хүчдэлээс бүрэн чөлөөлсний дараа хийдэг нөхцөл байдлыг харгалзан үзэж хэрэглээгээ түр зохицуулан, хүлээцтэй хандахыг УБЦТС ТӨХК-аас хүссэн байна. 


Холбоотой мэдээ